“Амьд” таргаар хийх эрүүл хоолны жорууд #1
- Uyanga Batbold
- Nov 5, 2015
- 2 min read
Тараган бялууны давлагаа саяхнаас намжиж, харин амьд таргаар турах дэглэм бүсгүйчүүдийн анхаарлыг сошиал ертөнцөд татаж эхлээд байна. Дэглэм ийг баримтлаад үр дүнг нь аль хэдийнэ амсаад байгаа оролцогчдын бодит туршлага тарагны ач тусыг батлан харуулж байгаа биш гэж үү? Тийм ч учраас гэрийн эзэгтэй нар бидний “урын сан”-д таргаар хийх олон төрлийн хоолны жор заавал байх хэрэгтэй. Эдгээр эрүүл жорыг заавал туршиж үзээрэй.

1. Амттан-Тарган “cupcake”
• 1 1/2 аяга ширхэгтэй гурил
• 1/2 аяга улаан буудайн хөрөнгө
• Жимсгэнэ• 270 мл тараг
• 1/2 цайны халбага дрожж
• 1/2 аяга сүү
• 2 хоолны халбага цөцгийн тос
• 1 цайны халбага элсэн чихэрГурил, хөрөнгө, дрожж, элсэн чихэр, сүү, цөцгийн тос зэргээ нийлүүлж зуураад сайтар нухна. Зуурмагаа жижгээр тасалж, дугуй болгон элдэнэ. Эсвэл бүхэлд нь хавтгайлж байгаад дугуй хэлбэртэй зүсэгч ашиглан тасалсан ч болно. Дараа нь нарийн боовны жижиг сууриудаа cupcake-ний тосолсон төмөр хэвэн дотор нэг нэгээр нь тавиад цельсийн 160 градуст 25 минут жигнэнэ. Сайн хөргөснийхөө дараа хуванцар хутгаар жигнэсэн сууриудыг хэвнээс салгаж ав. Хамгийн сүүлд аяган хэлбэртэй жигнэмэг дотроо таргаа хийж, дээр нь жимсгэнэ тавиад олгоно.

2. Үндсэн хоол-Тарагтай шаржигнуур тахиа • 2 аяга тараг • 2 хумс сармис (сайтар жижиглэсэн) • 20 гр яншуй (жижиглэж хэрчсэн) • 1 ширхэг нимбэг • 8 ширхэг тахианы мөч (чанасан) • Давс • Талхны үйрмэг • Цөцгийн тос Таргаа нэг томовтор саванд хийгээд дээр нь сайтар жижиглэсэн сармисаа хийн хутгана. Дээр нь жижиглэж хэрчсэн яншуйгаа хийж хутгаад, нимбэгнийхээ шүүсийг нэмэн халбагаар сайтар холиорой. Ингээд соус маань бэлэн боллоо. Хайруулын тавган дээрээ цөцгийн тосоо хайлах зуур цэвэрлэсэн тахианы мөчнүүдээ соусандаа дүрж бүрээд, талхны үйрмэгтээ өнхрүүлэн бэлтгээрэй. Цөцгийн тос хайлсны дараа тахиагаа шаргалтаж болтол нь шарж олгоно.

3. Шөл-Төмс, тарагтай шөл • 5 ширхэг шар төмс, дөрвөлжилж хэрчсэн • 1 сонгино, дөрвөлжилж хэрчсэн • 1 багц цоохор майлз, дөрвөлжилж хэрчсэн • 1 лууван, үрсэн • 2 аяга шөл • 1 аяга ус • 1 ширхэг лаврын навч • Давс, перец өөрийн амталгаагаар • 1 хоолны халбага гурил • 1 аяга сүү • 1/3 аяга тараг • 1 хоолны халбага хэрчсэн сармисны гол • 1 аяга үрсэн бяслаг • 1 аяга хиам Битүү чанагчинд төмс, сонгино, майлз, лууван, навч, шөлөө хийгээд давс, перецээр амтална. Таглаад, өндөр хэмд 3-4 цаг болго. Лаврын навчийг шөлнөөсөө гаргаад, төмсөө нухна. Гурилаа сүү рүүгээ хийж хутгаад, түүнийгээ битүү чанагчин доторх шөл дээрээ нэм. Үүнийхээ дараа дахин таглаад өндөр хэмд 15 минут байлгана. Энэ хооронд нь өөр жижиг саванд сармисны гол, тараг хоёроо хамтад нь зуурч бэлдээрэй. Шөлөн дээээ хиам, бяслагаа нэмж аягалаад дээр нь тарагны зуурмагаа дусаан олгоно.
Comments