Тарагны гайхмаар 7 ашиг тус
- Uyanga Batbold
- Nov 7, 2015
- 2 min read

Хэрвээ та таргийг зөвхөн ууж идэх байдлаар л хэрэглэдэг гэж бодож байгаа бол дараах нийтлэлийг анхааралтай уншаад үзээрэй. Амтлаг, зөөлөн, эрүүл энэ хүнсний бүтээгдэхүүнд ашиг тустай талууд олон байдаг аж. Витамин D, уураг, пробиотик бодисууд элбэг байдаг. Тараг нь эрүүл мэндийн болоод гоо сайхны ашигтай талууд олонтой учир хөргөгчинд тань үргэлж байж байх ёстой хүнсний бүтээгдэхүүнүүдийн нэг юм.
1. Үсний гайхалтай маск, ангижруулагч Таргийг үсний ангижруулагч болгон хэрэглэж болно гэдгийг та мэдэх үү? Тараг нь арьсанд сайн нөлөөтэйн адилаар үсний уг хуйханд ч сайнаар нөлөөлдөг. Тараг үсний төрөлх өнгийг сэргээж, гялалзуулахын хамт зөөлөн торгомсог болгодог. Угаасан үсэндээ натурал тараг түрхээд хэсэг байлгасны дараа халуун бүлээн усаар угааж арилгаарай. Үс уналтыг багасгаж, үс салаалахаас сэргийлэх үйлчилгээ үзүүлэхээс гадна үрэвссэн хуйхыг тайвшруулдаг.
2. Байгалийн скраб Тараг бол таны гар, хөл, бүх биед байгалийн гайхалтай скраб болж чадна. Тарганд овьёос эсвэл хатааж нунтагласан жүржийн хальс холиод арьсандаа тойрог хөдөлгөөнөөр зөөлөн иллэг хийгээд халуун бүлээн эсвэл хүйтэн усаар зайлж арилгана. Арьсыг зөөлрүүлж, чийгшүүлэх үйлчилгээтэй энэ скрабыг үс хуссаны дараа ч хэрэглэж болно.
3. Шүд цайруулагч Та шүд цайруулах ардын арга хайж байгаа бол таргийг сонго. Гэртээ гарын доорх материал ашиглан шүдээ цайруулах боломж байхад яагаад заавал үнэтэй цайруулагчинд мөнгө зарах хэрэгтэй гэж? 2 долоо хоногийн турш өдөр бүр шүдээ таргаар үрснээр тарганд агуулагддаг фосфор, кальци шүдэнд нөлөөлж цайруулдаг.
4. Наранд түлэгдэлтийн эм Тарганд агуулагддаг цайр нь наранд түлэгдсэнээс үүдэн хорсох, загатнахыг анагаадаг. Наранд түлэгдсэн хэсэгтээ натурал тараг зузаан түрхээд 20 минутын дараа хүйтэн усаар арилгаарай. Мөн ингэж түрхэхдээ таргандаа өөрийн дуртай эфирийн тосыг нэмж болно.
5. Аюулгүй будаг Хэрвээ хүүхэд чинь хуруугаараа зураг зурах дуртай бол тараг болон хүнсний будаг ашиглан идэж болдог будаг хийж болно. Таргандаа хэдхэн дусал хүнсний будаг нэмж хутгаснаар хүүхэд минь санамсаргүй идчих вий гэж айх зовлонгүй будагтай болох нь тэр.
6. Гайхалтай нүүрний түрхлэг Тараг бол гайхалтай чийгшүүлэгч. Арьсыг цайруулж, нүдний эргэн тойрон дахь хар хүрээг арилган үрчлээг багасгадаг. Мөн батганы эсрэг шилдэг тэмцэгч. Таргандаа овьёос, зөгийн бал хольж, эсвэл зүгээр л дангаар нь нүүр, хүзүүндээ түрхээд 10 минутын дараа угааж арилгаарай.
7. Хөвд ургуулагч Цэцэрлэгийн тань хашаан дахь баримал, хана, юу ч бай элэгдэж гандсан харагдаж байгаа бол дээр нь хөвд ургуулчих. Тэгвэл тухайн зүйл дээрээ тараг бүхэлд нь түрхчих. Энэ магадгүй таргийг ашиглаж болох хамгийн өвөрмөц арга ч байж болох юм.
コメント